images

БУЛАНГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВИЙН МЭРГЭЖЛИЙН БАГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Хэвлэлийн мэдээ

2023-11-02

58

Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн магадлан итгэмжлэлийн төвийн мэргэжлийн баг 2023 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Монголд ажиллаж, үнэлгээний тайлангийн дүнгээ танилцууллаа.

Үнэлгээний багийн зүгээс Монгол Улсын Засгийн газар болоод Стандарт, хэмжилзүйн газраас ХАЛАЛ итгэмжлэлийн гэрчилгээг Монгол Улсад олгодог болоход чухал ач холбогдол өгч байгааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд үнэлгээний үеэр илэрсэн халал стандартуудын шаардлагатай холбоотой үл тохирлуудыг засварлаж ирүүлсний дараагаар Стандарт, хэмжилзүйн газрыг ХАЛАЛ гэрчилгээ олгох эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Стандарт, хэмжил зүйн газраас дээрх үл тохирлуудыг 11 дүгээр сардаа багтаан хийж гүйцэтгэх, цаашлаад олон улсын ХАЛАЛ итгэмжлэлийн гэрчилгээг 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан авах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж эхлээд байна.