ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, КАТАР АЙРВАЙС КОМПАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА БОДИТ ҮР ДҮНД ХҮРЛЭЭ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам, Катарын үндэсний агаарын тээвэрлэгч “Катар айрвайс” авиа компанийн хамтран санаачилсан Монголоос 50 хүртэл тооны бүхээгийн ажилтан /онгоцны үйлчлэгч/ сонгон шалгаруулж авах ажлын хүрээнд “Катар айрвайс” компанийн мэргэжлийн баг 2023 оны 10 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж, сонгон шалгаруулалтаа амжилттай зохион байгуулав. Сонгон шалгаруулалтад 200 орчим Монгол охид, залуус шалгаруулалтад оролцсон байна.
Катар айрвайс компанийн сонгон шалгаруулалтын баг Монголын залуус тус шалгаруулалтад идэвхтэй оролцсонд баяртай байгаагаа илэрхийлээд тэнцсэн нэр дэвшигчдийг энэ ондоо багтан Катарт авчран холбогдох сургалтуудад хамруулсны дараагаар эхний ээлжид ойрын зайн нислэгт гаргахаар төлөвлөөд байгаа талаар мэдээлэв.