images

БУЛАНГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВИЙН БАГ МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАНА

Хэвлэлийн мэдээ

2023-10-18

45

Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт Улс цаашлаад Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлыг эхлүүлэхээр тус Элчин сайдын яам ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Исламын шашинт орнууд руу махны экспорт хийхэд тавигддаг хамгийн чухал шаардлага болох Халал гэрчилгээг Монгол Улсад олгодог болох чиглэлээр тус Элчин сайдын яам санаачилга гарган Стандарт, хэмжилзүйн газрын нэр дээр Халал гэрчилгээг олгох магадлан итгэмжлэлийг хийлгүүлэхээр Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн магадлан итгэмжлэлийн төвд хандаж, холбогдох чиглэлээр хамтран ажиллаж байна. Тус төвөөс баримт, бичгийн шалгалтыг хийж дууссан бөгөөд 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад мэргэжлийн багаа илгээж, Стандарт, хэмжилзүйн газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, холбогдох шалгалтуудыг хийхээр болоод байна. Тус баг Монголд ажилласны дараагаар хуваарийн дагуу 1 сарын дотор магадлан итгэмжлэлийг олгох шийдвэрийг гаргах юм.