images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

Хэвлэлийн мэдээ

2023-10-16

60

Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Др. Абдуллатиф бин Рашид Аль-Заяани-д Итгэмжлэх жуух бичгийн хувиа цахимаар гардууллаа.

Элчин сайд П.Сэргэлэн Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардуулах үеэрээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн халуун дотно мэндчилгээг уламжлаад Монгол, Бахрейны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Др.Абдуллатиф Аль-Заяани Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хариу мэндчилгээ дэвшүүлээд Элчин сайд П.Сэргэлэнг Итгэмжлэх жуух бичгийн хувиа барьж, үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэхийн зэрэгцээ Элчин сайдад ажлын амжилт хүсэв.