images

АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Хэвлэлийн мэдээ

2023-10-09

67

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Аль-Салам худалдааны төвд зохион байгуулагдсан 5 дахь удаагийн Азийн үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Кувейт Улсад суугаа Монгол 🇲🇳, Индонез🇮🇩, Филиппин🇵🇭 , Вьетнам🇻🇳, Малайз 🇲🇾, Лаос 🇱🇦, Хятад 🇨🇳, Киргизстан 🇰🇬, Камбож 🇰🇭, Тайланд 🇹🇭, Пакистан 🇵🇰, Балба🇳🇵зэрэг 12 орны Элчин сайдын яам болон дотоодын 36 аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож, улс орны соёл, үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнүүдийг сурталчлан таниулав.

Тус ЭСЯ-ны зүгээс арга хэмжээний үеэр Монголын үндэсний өв уламжлалыг харуулсан дурсгалын зүйлс болон экспортын бараа, бүтээгдэхүүнүүдийг дэлгэн танилцуулахаас гадна Монголын цагаан идээ, самар, болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг дээжлэн тавьж, ирсэн зочдод амталгаа хийлгэв. Үзэсгэлэнгийн үеэр Кувейт иргэд монголын бараа, бүтээгдэхүүнийг ихэд сонирхож байсан бөгөөд худалдан авах хүсэлтээ илэрхийлж байв.

Үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдсан соёлын арга хэмжээнд Элчин сайдын яамны хамт олон үндэсний хувцастай загварын үзүүлбэр толилууллаа.