images

МЭДЭЭ

Хэвлэлийн мэдээ

2023-09-13

59

Монгол Улсаас Кувейт Улс цаашлаад Булангийн орнууд руу мах экспортлоход тавигдаж буй хамгийн чухал шаардлага болох Халал гэрчилгээг Монгол Улсад олгодог болох чиглэлээр тус Элчин сайдын яам санаачилга гарган Стандарт, хэмжилзүйн газрын нэр дээр Халал гэрчилгээг олгох магадлан итгэмжлэл хийлгүүлэхээр Булангийн магадлан итгэмжлэлийн төвд хандаад байгаа билээ. Тус төвөөс холбогдох баримт, бичгийн шалгалтыг хийж дууссан бөгөөд 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад мэргэжилтнүүдийн багаа илгээж, Стандарт, хэмжилзүйн газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, шинжилгээ хийхээр болоод байна. Тус баг Монголд ажилласны дараагаар хуваарийн дагуу 1 сарын хугацаанд магадлан итгэмжлэлийг олгох шийдвэрийг гаргах юм.

Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийн асуудал ойрын хугацаанд шийдвэрлэгдэхтэй холбогдуулан Кувейтийн махны импорт хийдэг компаниудын төлөөлөгчид Монгол Улсад 10 дугаар сарын сүүлийн хагаст Монголд очиж, мах экспортлогч компаниудын удирдлагуудтай уулзах, махны үйлдвэрүүдтэй биечлэн танилцах, холбогдох гэрээ, хэлэлцээрийг хийхээр төлөвлөөд байна.