images

Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга З.Даваажав Кувейтийн аялал жуулчлалын инфлүнсер, аялагч, “Hello explorer travel” аялал жуулчлалын компанийн үүсгэн байгуулагч Фатима Аль-Маттар-тай уулзав.

Хэвлэлийн мэдээ

2023-09-11

58

Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга З.Даваажав Кувейтийн аялал жуулчлалын инфлүнсер, аялагч, “Hello explorer travel” аялал жуулчлалын компанийн үүсгэн байгуулагч Фатима Аль-Маттар-тай 9 дүгээр сарын 11-ний өдөр Элчин сайдын яаманд уулзалт хийв.

Уулзалтын эхэнд З.Даваажав Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан Кувейт цаашлаад Булангийн орнуудаас жуулчдыг Монгол Улсад аялуулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Фатима Аль-Маттар Монгол Улсад 2019 онд аялж байснаа дурдаад өөрийн аялал жуулчлалын компани болох “Hello explorer travel”-ын шугамаар Кувейт болон Булангийн орнуудын жуулчдад зориулсан Монгол руу хийх групп аяллыг зохион байгуулах боломжтойгоос гадна Монгол Улсыг Кувейт Улсад сурталчлан таниулах арга хэмжээг Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах боломжтойг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд зуны урин дулааны улиралд Кувейт болон Булангийн орнуудын жуулчдыг Монгол Улсад айлчлуулах, өвлийн улиралд Монголын жуулчдыг Булангийн орнуудаар тойрон аялал хийлгэх чиглэлээр хамтран ажиллахаа тохиролцов.