images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН МУХАЛ ГЛОБАЛ ХОЛДИНГ КОМПАНИЙН ЗАХИРАЛ АШОК КАЛРАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Хэвлэлийн мэдээ

2023-09-05

52

Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсад үйл ажиллагаа явуулдаг Энэтхэгийн Мухал Глобал Холдинг компанийн захирал Ашок Калратай 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Элчин сайдын яаманд уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Ашок Калра өөрийн компани болох Мухал Глобал Холдинг нь 1985 оноос Кувейтэд рестораны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Кувейт Улсад нийт 12 сүлжээ рестораныг хариуцан ажиллуулж буй талаар мэдээлэв. Тэрээр бизнесээ өргөтгөн ил гал дээр хоол хийдэг Монгол тогоочтой Монгол рестораныг Кувейт болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод нээх төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлж, энэ асуудлаар Монголын холбогдох байгууллагатай хамтран ажиллах саналтай байгаагаа мэдээлэв.

Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсад Монгол ресторан нээх асуудалд бүх талын дэмжлэг үзүүлж, Монголын холбогдох байгууллагатай холбоо тогтоож өгөхөөр тохиров. Түүнчлэн, Мухал Холдинг компани Монгол Улсад өөрсдийн сүлжээ ресторанаа нээх боломжтойг дурдаад энэ асуудлаар хамтарч ажиллах боломжтой гэдгийг мэдээлэв.

Ашок Калрагийн хувьд Монголын холбогдох байгууллагатай эхний ээлжид цахим уулзалт хийж, санал солилцсоны дараагаар Монгол Улсад биечлэн очиж, Эль-Кувейт, Дубай хотуудад Монгол ресторан нээх, Монголд Энэтхэг ресторан нээх асуудлаар албан ёсны уулзалтууд хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.