images

Элчин сайд П.Сэргэлэн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Саудын Арабын Хаант Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Султан бин Саадтай уулзалт хийв. Уулзалтаар Монгол Улсаас булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлаар ярилцав.

Хэвлэлийн мэдээ

2023-06-16

52

Элчин сайд П.Сэргэлэн Булангийн орнууд руу мах экспортлох ажлын хүрээнд Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газар Саудын Арабын Эр-Рияд хотноо байрлах, Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн магадлан итгэмжлэлийн төвд “Халал” стандартын магадлал итгэмжлэл хийлгэх хүсэлтээ, холбогдох материал, төлбөрийн хамт шилжүүлж, албан ёсоор хандаад байгаа талаар мэдээлэл өгч, улмаар тус ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн магадлан итгэмжлэлийн төв нь манай талын хүсэлтийг хүлээн аваад байгаа бөгөөд одоогоор бичиг, баримтын шалтгалтын ажил хийгдэж байна. Энэхүү шалтгалтын ажил дууссны дараа тус төвөөс ойрын хугацаанд ажлын багаа Монгол Улсад илгээх юм.

Элчин сайд Султан бин Саад түүний хүсэлтийг хүлээн авч, холбогдох асуудлаар бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Элчин сайд нар цаашид дээрх асуудлын хүрээнд тогтмол харилцаа, холбоотой ажиллахаар тохиролцов.