АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олон “THE DIPLOMATIC WOMEN'S COMMITTEE”-ээс Кувейтийн эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Орчин үеийн урлагийн музейд зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн болоод үндэсний өв уламжлалыг харуулсан бүтээгдэхүүнүүдийг дэлгэн харуулахаас гадна Монголын цагаан идээг дээжлэн тавьж, ирсэн зочдод амталгаа хийлгэв.
Мөн үндэсний хувцастай загварын үзүүлбэрээр Кувейт Улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудын соёлын арга хэмжээг нээлээ.