Кувейт Улсын аялагч Халид Хуссейн (Khaled Hussain) автомашинаар Монгол Улсад аялж байна.
Тэрээр Кувейт – Ирак – Армени – Иран, Гүрж, Орос, Монгол гэсэн маршрутаар нийт 10,973 км замыг туулж Монголд ирээд байгаа юм.
Түүний Монгол Улсаар хийсэн аяллын бичлэгүүдтэй https://www.instagram.com/zo0_0om/ хаягаар орж танилцана уу.
Кувейтээс Монгол руу автомашинаар аялах дараагийн иргэд Элчин сайдын яамнаас визээ авсан бөгөөд аяллын бэлтгэлээ хангаж байна.