АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОН ТУХАЙ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олон “THE DIPLOMATIC WOMEN'S COMMITTEE”-ээс 3 дугаар сарын 18-ны өдөр Аль-Баххар түүх, соёлын төвд зохион байгуулсан Хаврын баярт оролцож, “Зосон” брэндийн улаан тэмээний ноос, ноолууран бүтээгдэхүүн, “Урлахуй” брэндийн гоёл чимэглэл зэрэг үндэсний өв уламжлалыг харуулсан бүтээгдэхүүнүүд болон Монголын уран зураачдын байгаль, ахуй амьдралыг харуулсан уран зургуудыг дэлгэн харуулахаас гадна Монголын цагаан идээг дээжлэн тавьж ирсэн зочдод амталгаа хийлгэв.