images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАРА СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА

Хэвлэлийн мэдээ

2023-02-22

70

Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн “Катара” соёлын байгууллагын Ерөнхий захирал Др.Халид Аль-Сулайти-тай уулзалт хийв.

Уулзалтаар талууд хоёр орны соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцохоос гадна 3 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Доха хотноо болох Монголын өдрүүд арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах соёл, урлагийн арга хэмжээний асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улс анх удаа Ойрхи Дорнод тэр дундаа Булангийн оронд олон хүний бүрэлдэхүүнтэй Монголын соёлын арга хэмжээг зохион байгуулах гэж байгааг онцлоод энэхүү соёлын арга хэмжээ нь Катарын ард түмэнд Монгол Улсыг сурталчлан таниулах боломжийг олгож байгааг тэмдэглэв.

Др.Халид Аль-Сулайти “Катара” бол Ойрхи Дорнодын соёлын төв гэдгийг онцлоод Монголын өдрүүд соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулахаар болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид хоёр орны соёл урлаг болон үндэсний уламжлал, ёс заншилыг харилцан сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар тохироцлоо.

Уулзалтын дараагаар Элчин сайд П.Сэргэлэн Монголын өдрүүд арга хэмжээний үеэр зохион байгуулагдах урлаг, соёлын тоглолт, уран зургийн үзэсгэлэнг толилуулах “Катара”-гийн театрын үйл ажиллагаатай танилцав.