images

Элчин сайд П.Сэргэлэн Катарын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захиралтай уулзав.

Хэвлэлийн мэдээ

2023-02-21

75

Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын дарга Ибрахим Аль-Фахруутай 2 дугаар сарын 21-ний өдөр уулзалт хийв.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Катар Улсад суух Элчин сайдаар томилогдон ирж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглээд хоёр орны найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Катарын Гадаад хэргийн яам тэр дундаа Ёслолын газартай ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ибрахим Аль-Фахруу найрсаг харилцаатай Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдож, Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардуулж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд Элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Талууд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр түвшний айлчлалууд, Монголын өдрүүд арга хэмжээг зохион байгуулах асуудалд онцгой ач холбогдол өгч хамтран ажиллахаар тохиров.