ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ
Элчин сайд П.Сэргэлэн Арабын Бүгд Найрамдах Сири Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яаманд 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр очиж, тус улсад болсон байгалийн гамшигт үйл явдал, газар хөдлөлтийн улмаас олон мянган иргэд амь насаа алдаж, их хэмжээний хохирол амссан явдалд гүн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.
Энэ хүнд цаг мөчид монголын ард иргэд зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байгаагаа илэрхийлэв.