images

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

Хэвлэлийн мэдээ

2023-02-12

78

Элчин сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Турк Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яаманд 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр очиж, тус улсад болсон байгалийн гамшигт үйл явдал, газар хөдлөлтийн улмаас олон мянган иргэд амь насаа алдаж, их хэмжээний хохирол амссан явдалд гүн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газар БНТУ-руу хүмүүнлэгийн тусламж болон аврах баг илгээж, одоогийн байдлаар 89 иргэний эрдэнэт амийг авраад байгааг мэдэгдлээ.

Энэ хүнд цаг мөчид монголын ард иргэд зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байгаагаа илэрхийлэв.