images

ЛОСАЙЛ СИРКУИТ СПОРТС КЛУБ (LOSAIL CIRCUIT SPORTS CLUB)

Бусад мэдээлэл

2023-01-13

115

Лосайл сиркуит спортс клуб нь автомашин, мотоциклын тойрог замын олон улс, бүс нутгийн хэмжээний уралдаан зохион байгуулдаг. ФИА (Олон улсын автомашины холбоо), ФИМ (Олон улсын мотоциклын холбоо)-ноос чанарын хамгийн өндөр үнэлгээ авсан тойрог замыг 2004 онд 58 сая ам.долларын өртгөөр байгуулсан. Тойрог замын урт нь 5,380 метр, өргөн нь 12 метр. Хамгийн анх 2004 онд “Марлборо гранд при” уралдааныг зохион байгуулсан. Шөнийн уралдаан зохион байгуулах зорилгоор 2007 онд нэмэлт гэрэлтүүлэг суурилуулсан нь АНЭУ-ын Абу Даби хотноо Яас Марина тойрог зам баригдах хүртэл дэлхийн хамгийн томд тооцогдож байв. MotoGP ангиллын дэлхийн анхны шөнийн уралдаан 2008 оны 3 дугаар сард Commercialbank Grand Prix of Qatar нэртэйгээр уг клубт зохион байгуулагдсан. Лосайл клубт 2005-2009, 2014 оноос өнөөг хүртэл Спорт мотоциклын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Мотокроссын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2013 оноос зохион байгуулагдаж байна. Олон улсын уралдааны бусад үед олон нийтэд нээлттэй үйлчилдэг бөгөөд уралдааны автомашин, мотоцикл унах сонирхолтой иргэд хүрэлцэн очих боломжтой.