Элчин сайдын яамны товч түүх
2024-06-11
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам нь Улсын Их Хурлын 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар тогтоолоор нээн ажиллуулах тогтоол гарч, 2009 оны 11 дүгээр сард Эль-Кувейт хотноо ЭСЯ-ны үйл ажиллагааг эхлүүлсэн. Улмаар 2011 оны 01 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын тус улсад хийсэн айлчлалын үеэр ЭСЯ-ны албан ёсны нээлтийг хийсэн болно. Тус ЭСЯ нь 2009 оноос хойш Монгол-Булангийн орнуудын (хавсран суух Катар, Эмират, Саудын Араб, Йемен, Оман) харилцаа, хамтын ажиллагааг хариуцаж байсан бөгөөд Гадаад харилцааны сайдын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар тушаалаар тус ЭСЯ нь Катар, Бахрейн Улсыг хавсран суух, Ирак Улсыг хавсран хариуцах улсаар шинэчлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү хугацаанд ЭСЯ-ны байр 2 удаа (2016 онд Захра дүүргээс Салва дүүрэг, 2022 онд Салва дүүргээс Аль-Сиддик дүүрэг) нүүсэн.